Сурах арга барил эзэмших хэрэгтэй юу?
Сурах арга барил эзэмших хэрэгтэй гэж үү? Энэ асуулт танд чухал биш санагдаж болох юм. Гэвч энэ нь сурах арга барилын талаар бодохгүй болсон гэсэн үг биш л дээ. Та эргэлзэж байна уу? Миний бодлоор бол, хэн нэгний зорилготой үйлдэл түүнийг өмнөхөөсөө илүү зүйл хүсэх болоход өөр нэгэн сурах арга барил эзэмших хэрэгцээ гардаг билээ. Үүгээрээ хэн ч байсан дээрх асуултад хариулт өгөх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм. Өнөөдөр “мэдээллийн хаанчлал” бүхий эрин зуун. Тэр нь тэгээд биднээс (магадгүй надаас) багагүй зүйлийг шаардаж байх шиг санагддаг. Юуг вэ гэвэл, дэлхийн улсуудын хөгжлийн өнөөгийн хандлагын тухай мэдлэг, гадаад хэлний өндөр мэдлэг, . . . За за өнөөгийн нийгэмд амьдрахад шаардагдаж буй иймэрхүү зүйлсийг өөрийнхөөрөө жагсааж таарна. Эндээс л аливааг сурахаар хичээх болно. Энэ нь хүссэн үр дүнд шууд хүргэчихгүй, тэсвэр тэвчээр эргэцүүллийг шаардана гээч. Үүнийг сүрхий нотлох шаардлагагүй биз дээ. Мэдээллийн энэ зуунд хөл нийлүүлэн алхахын тулд сурч буй үйл явц өөрт сэтгэл санааны дарамт учруулах ёсгүй гэж үзэж байна. Ийм зарчмын үндсэн дээр сурах үйл явцыг сонирхолтой болгох аргууд бий ажээ. Тухайлбал, сайн мэдэх спорт юмуу тоглоомын дүрэм, хөтөлбөрийн дагуу сурч буй үйлдэл маань явагдаж байна гэж төсөөлөх гээд л. Ийм аргыг өөртөө тохируулж сонгохгүй бол болохгүй. Хүн бүр адил зан араншинтай байдаггүй. -Тийм ээ, сурах арга барил эзэмших үнэхээр хэрэгтэй. Гагцхүү өөрт тохирсон л бол сурах арга барил ямар ч байж болно. Мэдлэг боловсролоо чамлах бус байж шинээр олж авч буй мэдлэгтээ сэтгэл хангалуун байж өөрийгөө урамшуулах замаар “мэдлэгийн дараачийн шат”-нд гишгэх нь ээ.

Хэрхэн амжилттай сайн суралцах вэ?

"Раффлес" болон "Хартфорд"-ын Боловсролын форумаар оюутан сурагчдадаа зориулсан сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу? Сонин асуулт юм шиг санагдаж байгаа байх. Гэвч ихэнх оюутан, сурагчид энэ асуултанд хариулт авахыг хүсдэг. Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнэ суралцаж эхэлсэн оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм.
Оюутан урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараахь 13 зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутнуудын баримтладаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна.
-Хамгийн эхний эгнээнд суух. Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад танд тус болно.
-Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх. Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.
-Гэрийн даалгавраа хийх. Хичээл хялбар, хөнгөн мэт санагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.
-Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла. Ямар даалгавраа орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.
-Гэрийн даалгавраа эрт хийх. Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS